
Репин,Суриковын академи, УБДС, СУИС-ийг төгссөн дээрх уран бүтээлчид 1980 оноос уран бүтээлээ идэвхтэй туурвиж үзэгчдэд үнэлэгдэж, танигдсан зураачид юм. Тэд бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гадаад, дотооддоо гаргасан төдийгүй, уран бүтээлүүд нь Америк, Англи, Франци, Бельги, Итали, Герман, Швецарь, Солонгос, Япон, Хятад, Тайван, Малайз, Сингапур зэрэг олон орны уран зураг цуглуулагчдын сан хөмрөгт хадгалагддаг юм байна.