
Сонгодог буюу олимпийн зайн рекурвын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шилдэг 32-т ОУХМ Ж.Гантөгс 32-т шалгарчээ. Байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Анталья хотноо есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 06-ны өдрүүдэд болж байна. 47 дахь удаагийн тэмцээнд 69 орны 441 тамирчин рекурв /70 метр/, компаундын /50 метр/ гэсэн хоёр төрлөөр эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, багийн, холимог багийн төрөлд цэц сорьж буй. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ж.Нарантуяа, Ю.Ганзориг нарын удирдлага дор хүч үзлээ. Тэмцээний шигшээ харваа маргааш болж, дэлхийн аваргын медальтнууд тодрох юм.