
"Их талын жааз" олон улсын долдугаар их наадам Улаанбаатар хотноо өчигдөр эхэлсэн билээ. Тэгвэл наадмын хүрээнд олон нийтэд зориулсан нээлттэй тоглолт Чингис хааны төв талбайд маргааш 15.00 цагт болох аж. Мөн "Юби Жазз" клубд жааз тоглолт үдэш бүр 20.00 цагт тус тус тоглогдох гэнэ. Энэ үеэр АНУ-ын алдарт хөгжмийн найруулагч Гилл Голдстейны найруулсан жазз найруулгаар монгол дуунуудыг манай улсын уран бүтээлчид гадны хамтлагуудтай хамтран тоглоно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.
Сэтгэгдэл (1)