
"Их талын жааз" олон улсын долдугаар хөгжмийн их наадам Улаанбаатар хотгоо өчигдөр эхэлсэн билээ. Энэ жилийн наадмыг "Юнеско"-ийн Монголын үндэсний комисс, "Их талын жааз" ТББ, Нийслэлийн соёл урлагийн газар, АНУ-ын ЭСЯ, БНЧУ-ын ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон Гёте институт хамтран зохион байгуулж байна. Мөн АНУ, Герман, БНСУ, БНЧУ, Шотланд зэрэг улсаас Латино жааз бэнд, Войс энэд тойс, Мартин Зенкер ба түүний найзууд болон Күэнтин ба түүний найзууд зэрэг олон улсын уран бүтээлчид оролцож байна. Харин манай улсаас ЦДБЭЧ, Юби Жазз хамтлаг, дуучин Нарка, Оюундарт, Эрдэнэбат зэрэг уран бүтээлчид оролцож байгаа юм.
Тус наадмын олон нийтэд зориулсан нээлттэй тоглолт өнөөдөр Чингис хааны талбайд өнөөдөр 15.00 цагт эхлэнэ. Тоглолтод АНУ-ын алдарт хөгжмийн найруулагч Гилл Голдстейны найруулсан жааз найруулгаар Монгол дуунуудыг манай уран бүтээлчид гадны хамтлагуудтай хоршин тоглох юм байна.
Т.Энхэлээ