Дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хүргэх зорилготой тус наадмын албан ёсны нээлт залуу найруулагч Ч.Хоролдоржийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болох “Шарга даага” бүтээлээр эхэлж өчигдөр Франц кино өдөрлөгийн хүрээнд “Зөвшөөрөгдсөн хувилбар”, “Ердийн гүйцэтгэл”, “Брагийн гэр бүл” гэсэн гурван киног үзэгчдийн хүртээл болголоо.
Харин өнөөдөр 2013 Каннын наадмын шагналт кинонуудыг гаргах юм байна. Тодруулбал “Ило ило”, “Сальво” гэх хоёр киног үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэж аж.
Өдөрлөгийн үеэр киноны уран бүтээлчидтэй биечлэн уулзаж, санаа бодлоо солилцох уулзалт болно. Өнөөдөр орой кино тус фестивальд ирсэн 2013 оны Каннын гранпри шагналт продюсер Массимо Кристалдигийн уулзалт болох юм байна. Түүний уулзалтыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хөтлөн явуулах аж. Тэрбээр уг киноны уран бүтээлчдийг хүндэлж явдаг бөгөөд кино урлагт ч дуртай гэдгээ өөрийн цахим хуудсаар дамжуулан хэллээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)