
Дэлхийн оюуны спортын наадмын мөнгөн медальт, олон улсын их мастер Виктория Мотричкогийн хувьд дөрөвдүгээр өрөгт олон улсын их мастер М.Нямжаргалыг хожсоноор долоон оноотой ДАШТ-ийг тэргүүлж байна.
Дэлхийн 12 удаагийн аварга Латвийн Зоя Голубева, дэлхийн таван удаагийн аварга ОХУ-ын Тамар Тансыккужина нарын хувьд зургаан оноотой удаалж байна. Мөн БНХАУ-ын Г.Алтанхуар, 2013 оны Ази тивийн аварга, олон улсын их мастер Э.Мандахнаран нар таван оноотой удаалж буй.
Тэмцээний хуваарийн маргааш тав, зургаадугаар өргийн тоглолт болно. Тэмцээн “Пума империал” зочид буудалд болж байна.
