
Шатахууны
хомсдол үүсгэсэн гэх шалтгаанаар “НИК”-д 4.9 тэрбум төгрөгийн торгууль
ШӨХТГ-аас оноосон билээ. Үүний хариуд "НИК" ХХК-ийн зүгээс ШӨХТГ-ыг
шүүхэд өгсөн. Тодруулбал, "НИК" ХК шатахуундаа орон нутгийн
сонгуультай холбоотойгоор зохиомол хомсдол үүсгэсэн нь тогтоогдсон
байна. Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр болох гэж байна. Үүнээс гадна ШӨХТГ-тай
холбоотой долоо, найман шүүх хурал хүлээгдэж байгаа аж. Заримыг нь
ШӨХТГ-аас шүүхэд өгсөн, зарим нь ШӨХТГ-ын эсрэг гомдол гаргасан байгаа
гэнэ.Тиймээс ШӨХТГ-ын хувьд маргаан бүр дээр хуульчдын баг гаргаж байгаа
юм байна. "Тэгвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын
байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарт холбогдох, Нийслэлийн Захиргааны
хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 153 дугаар
шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 7 дугаар
сарын 04-ний өдрийн 208 дугаар магадлалтай захиргааны хэргийг
нэхэмжлэгчийн гомдлоор өнөөдөр дээд шүүхээр авч хэлэлцэх юм байна.