
"Голомт" банкны ТУЗ-ын дарга Л.Болдхуягт МУИС-ын хүндэт доктор цол олгожээ. Тэрбээр Гадаад харилцааны сайд Л.Болдын дүү гэдгийг хүмүүс мэднэ. Л.Болдхуягийг Монгол Улсын эдийн засгийн хөгжил, банк санхүүгийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж ийнхүү Эдийн засгийн сургуулийн хүндэт доктор болгожээ. Түүнийг МУИС-ийн банк, санхүүгийн салбарын ангийнхнийг ивээн тэтгэж, тусламж үзүүлдэг хэмээн зарим эх сурвалж мэдээлдэг юм. Аав Лувсанвандан нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн анхны төгсөгч байжээ.
Сэтгэгдэл (2)