
Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандманийг УИХ-ын сонгуулийн үеэр нэг улс төрийн хүчинд үйлчилсэн гэх иргэний гомдлын дагуу шүүхэд дуудаад байгаа гэнэ. Засаг даргын ажил төрөлтэй холбоотой гомдол шүүхэд тасардаггүй бололтой. Ажлаас халагдсан иргэд ч гэсэн шүүхэд гомдол гаргадаг байна. Мөн Засаг дарга Д.Чандманийг Дундговь аймагт гарсан авто осолд буруутгасан иргэний өргөдлийн дагуу шүүхээс байцаалт авч байгаа гэх хүмүүс ч байгаа юм. Ямартаа ч түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болох нь.
Д.Ундрах /24tsag.mn/