
БЗД-ийн 6-р хорооны 22б байрнаас сэтгэцийн өвчтэй иргэн 60 настай эмэгтэй Ч гэгч нь гэрийнхээ 4-н давхарын цонхоор унаж нас барсан хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн ХУД-ийн 3-р хорооны 4-р байранд амьдардаг Сэтгэцийн эмгэг судлалын төвийн хяналтанд байдаг, сэтгэцийн хууч өвчтэй иргэн 41 настай эмэгтэй Б гэгч нь өөрийн төрсөн хүүхэд 13 настай эрэгтэй Б-г унтаж байхад нь цээж, нуруу, толгойн тус газарт нь хүйтэн мэсээр гэмтэл учруулсныг ХУД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/