
БЗД-ийн 26-р хорооны “Олимп" хотхонд хамтран амьдрагч БНХАУ-ын иргэн 40 настай эрэгтэй Ү В Л нь согтуурсан үедээ гэр бүлийн маргаанаас болж иргэн 25 настай эмэгтэй С гэгчийг зодож гэмтээсэн хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн СХД-ийн 18-р хороонд “Долоон болдог” ХХК-ны байрны санхүүгийн өрөөнөөс APPLE”, “DELL”, “ACER” зөөврийн компьютерууд , хяналтын камерын хард диск алдагдсан хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/