
18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй БНСУ-ын Пусан хотын Олон улсын кино наадам энэ сарын 3-наас эхлэн үргэлжилж байна. Уг наадамд 70 гаруй орны 300 орчим кино оролцож байгаа бөгөөд тус наадам Энэтхэгийн
найруулагч Кхьенце Норбугийн "A Blessing" киногоор нээлтээ хийсэн юм. Хамгийн гол нь тус наадамд манай улсаас найруулагч С.Бямбаа Монгол, Германы уран
бүтээлчидтэй хамтран бүтээсэн "Remote control", "Media crackers" студийн
найруулагч Л.Бат-Амгалан "The Good old days" зэрэг хоёр кино өрсөлдөж байгаа аж.
Тус наадам энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд БНСУ-ын найруулагч Ким Дон Хений "The Dinner" киногоор хаалтаа хийх юм.