ОХУ-ын Якутск хотноо болсон ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн “Гран-При” олон улсын тэмцээний 74 кг-ын жинд ОУХМ Д.Гомбодорж, П.Өнөрбат нар хүрэл медаль хүртжээ.

Дашрамд дуулгахад ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 25-27-ны өдрүүдэд олимпийн гурван удаагийн аварга Б.Сайтиевийн нэрэмжит өсвөрийн тэмцээн, энэ сарын 22-24-ний өдрүүдэд Азербайжан улсын Баку хотод болох “Алтан гранпри” тэмцээнүүдэд оролцох манай баг тамирчид бэлтгэл сургуулилтаа базааж байна.
