
Өөрсдийн гэсэн онцлог, арга барилтай эдгээр уран бүтээлчийн үзэсгэлэнгээр Монголын өнөөгийн уран бичлэгийн өнгө төрхийг харуулыг зорьсон аж. Тухайлбал каллиграфч Д.Баттөмөрийн хувьд Монголын каллиграф буюу уран бичлэгийн урлагт зохиомж, сэдвийн шинэчлэлийг хийж чадсанаараа үнэлэгддэг бол Л.Түвшинжаргал цагаан бэхийн техникийг чадварлаг ашиглахаас гадна, эрчимт таталтаар бүтээлээ туурвидгаараа онцлог. Тэгвэл Ц.Тамирын ажлуудаас уран бичлэгийг орчин үеийн урлагтай хослуулсан аяс ажиглагддаг. Харин Д.Ганбаатаар уран бичлэгийн уламжлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ "Бичиг соёл" төвийг үүсгэн байгуулж, урлагийн энэ өвийг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй.
"Каллиграфийн урлаг" үзэсгэлэн “Maxmall” төвийн тавдугаар давхар дахь “976” галерейд энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ. Түүнчлэн эл үзэсгэлэн ирэх оны зургаадугаар сард Австралийн Үндэсний галерейд дэлгэгдэх аж.