
Өнгөрсөн баасан гарагт Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Нийслэлийн 60 дугаар сургуульд ноцтой хэрэг гарлаа. Согтуу этгээд сургуулийн манаачийг эзгүй хойгуур сургууль руу орж ариун цэврийн өрөөнд байсан нэг сурагч мөн үйлчлэгч эмэгтэйг хутгалсан байна. Энэ сэрдхийм хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа өгөөд бусдын биед халдсан этгээд согтуу учраас ийм үйлдэл гаргасан хэмээн тайлбарлажээ.
Одоогоор халдлагад өртөж, хутгалуулсан сурагч охины биеийн байдал тааруу байгаа гэж эх сурвалж мэдээллээ.