
Өнгөрсөн баасан гарагт Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Нийслэлийн 60 дугаар сургуульд согтуу этгээд сургуулийн манаачийг эзгүй хойгуур сургууль руу орж ариун цэврийн өрөөнд байсан нэг сурагч мөн үйлчлэгч эмэгтэйг хутгалсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Н.Төгсбаяраас тодруулахад "Огт тийм хэрэг гараагүй. Энэ бол ташаа мэдээлэл. Чухам ямар учраас ийм худал мэдээлэл тархасныг мэдэхгүй юм. Танхайн хэрэг бол өдөрт цөөнгүй гардаг. Харин 60 сургуульд согтуу хүн орж хоёр хүн бэртээсэн хэрэг огт гараагүй" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)