
Завхан аймгийн Алдар хаан сумын нутаг дэвсгэрт "Камаз" маркийн авто машиныг өөр хүнд даацын ачааны авто машинтай холбох гэж байгаад хүн хавчуулагдаж нас барсан хэрэг гарчээ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тус хэргийг Завхан аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/