
УДЭТ-ын уран бүтээлчид Испанийн алдарт зохиолч Мигель Сервантесын “Дон
Кихот” жүжгийг ирэх 11 дүгээр сарын 08-наас үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа билээ. Тэгвэл тус жүжгийн гол дүрүүд тодорсон байна. Хэрэн хэсүүчлэгч, хүлэг баатар Дон Кихотын дүрд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, түүний үнэнч зарц Санчо Пансагийн дүрд Соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар нар тоглохоор болжээ.
Тус жүжгийн найруулагчаар Урлагийн
Гавъяат зүтгэлтэн Б.Баатар ажиллаж байгаа бөгөөд тэрээр олон жилийн туршид
энэ бүтээлийг найруулан тавихыг мөрөөдөж явсан юм.
Сонирхуулж хэлэхэд “Дон Кихот” зохиол дэлхийн хэмжээнд хэвлэгдсэн
тоогоороо Библийн дараа ордог суут бүтээл бөгөөд манайд 1970 онд
эрдэмтэн судлаач “Хар малгай” Т.Жамбал орчуулж гаргасан байдаг.
Сэтгэгдэл (2)