зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТӨХ, Төмөр зам, “Эрдэнэт”-ийн тамгыг үйлдвэрлэсэн компанийг цагдаагийнхан хайж байна

2013-10-08
0
ЖИРГЭХ
  “Хадгаламж” банкны дампуурал, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэрэгт татагдаад буй “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа юм. Энэ хэрэгт холбогдуулж төрийн болон хувь нийлүүлсэн байгууллагын хэд хэдэн хүнээс УМБГ-ын ажилтнууд тайлбар авсан тухай албаны эх сурвалж хэллээ.
3d9d10450ba37789b971a36ae9bf7db9fb4d7aed    “Хадгаламж” банкны дампуурал, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэрэгт татагдаад буй “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа юм. Энэ хэрэгт холбогдуулж төрийн болон хувь нийлүүлсэн байгууллагын хэд хэдэн хүнээс УМБГ-ын ажилтнууд тайлбар авсан тухай албаны эх сурвалж хэллээ.

Учир нь Ш.Батхүү залилангийн болон бичиг баримт, тамга тэмдэг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон аж. Ямартаа ч  Ш.Батхүү өөрөө хуурамч тамга үйлдвэрлэхгүй нь ойлгомжтой. Түүнд мэргэжлийн, гарын ур дүйтэй хэн нэгэн этгээд хийж өгөх нь тодорхой. Тиймээс цагдаагийн байгууллагаас ТӨХ, Төмөр зам, “Эрдэнэт”  үйлдвэрийн тамгыг хуурамчаар үйлдвэрлэсэн компани, хувь хүнийг хайж байна.  Мөн үүнтэй холбоотой тамга тэмдэг үйлдвэрлэдэг компаниудыг ч шалгаж эхэлсэн сурагтай. Хэрэв Монголд энэхүү хуурамч тамга тэмдгийг үйлдвэрлэсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 233.1, 233.2 дугаар зүйл анги болох хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх ашиглах гэдгээр ял шийтгэл хүлээх юм.

Энэ зүйл ангид аж ахуй нэгж, байгууллагаас эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт, бичиг, түүнчлэн тамга, тэмдэг хэвлэмэл маягт, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн цалингийн доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-3 сар хүртэлх хугацаагаар баривчлах ял шийтгэдэг байна.

Харин 233.2-т зааснаар тухайн үйлдлээс нь болж ямарваа нэг газарт, эсхүл нийгэмд үлэмж хэмжээний хохирол учруулсан бол эсвэл давтан үйлдсэн бол хөдөлмөрийн доод хэмжээг 51-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох 3-6 сар баривчлах ялаар шийтгэх юм.

Хэргийг сийрүүлбэл, Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас “Жаст” группийн захирал Ш.Батхүү  уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж 109 сая ам.доллар зээлсэнээр хэрэг эхэлсэн. Ингэж зээл авахдаа Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн дарга захирал асан Ч.Ганзоригийн тусламжтайгаар 2009 онд зээл авсан аж. Уг зээлийг зургаан жилийн хугацаатай, гурван үе шаттайгаар авсан гэдэг. Гэвч тэрбээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш зээлээ хувиарын дагуу төлөөгүй учраас “Стандарт” банкнаас  тус үйлдвэрт хандсан албан бичиг ирүүлсэн байж. Үүний дараагаар тус банкнаас найман хүнтэй ажлын хэсэг томилогдон “Эрдэнэт” үйлдвэрт хоёр удаа ирж ажиллаад явжээ.
Гэвч “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд тус үйлдвэрийг банкинд зээлийн барьцаанд тавьсан гэх нэг ч баримт олоогүй байна. Гэтэл “Стандарт” банкнаас Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын баталгаат гарын үсэг бүхий зээлийн баталгааг үзүүлсэн гэнэ.

 “Стандарт” банкныхны зүгээс өөрсдийгөө хуурамч банкинд үндэслэн зээл олгоно гэж байхгүй. Бүх зүйл хууль ёсны дагуу явагдсан гэх тайлбарыг хэлж байгаа.  Тиймээс тэд Арбитрын шүүхэд ч хандаад байгаа юм.

Харин УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Ш.Батхүүгийн “Стандарт” банкнаас авсан зээлийн гэрээний бичиг баримтад шинжээч томилон шалгуулсан гэнэ. Үүний зэрэгцээ төрийн болон хувь нийлүүлсэн байгууллагын холбогдох хүмүүсийн тайлбарыг ч цагдаагийнхан аваад байгаа аж.

Ш.Батхүү "Улаанбаатар төмөр зам"-аар давхар батлан даагчийн гэрээ байгуулж, тухайн үеийн удирдлагуудаар нь гарын үсэг зуруулсан гэх боловч мөрдөн байцаалт явцад мөн л хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогджээ. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр ч батлагдаад байгаа юм.

Дашрамд хэлэхэд, Ш.Батхүүг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнуудын санал, НПГ-ын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн шүүхээс энэ оны наймдугаар сарын 13-нд цагдан хорьсн талаар албаны эх сурвалж хэллээ.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.21.106.104)
    ih dajgui yum bna gej bodoj bsan chin air ain
    2013 оны 10 сарын 09 | Хариулах
  • санаа (202.179.11.58)
    ЗАХЫН ЛОМБАРДЧ ИЙМ ЮМ ХИЙХГҮЙ ГАНЦААРАА ДААХ Л ГЭЖ БОДОЖ ДЭЭ ТЭР НЧ ДЭЭР БИЗ ДЭЭ ГАРААД АМЬДРАЛ БАТАЛГААТАЙ
    2013 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.23.51.4)
    oo huurhii horigdood aimar udaj bgaan bna huurhii
    2013 оны 10 сарын 08 | Хариулах
  • зочинф (202.70.42.26)
    ***** гэж энэ бацаанд тийм хэмжээний банк тэр хэмжээний мөнгийг залилууллаа юу.хүн үнэмшихийн аргагүй балай юм зохиодогоо болиоо
    2013 оны 10 сарын 08 | Хариулах
  • БААГИЙ (108.200.49.127)
    БАТХУУГ ОВОО ЗОВ ЗАЛУУ ЮМ ГЭЖ БОДОЖ БСАН ЧИНЬ ЭХ ОРНОО БАРЬЦААНД ТАВЬСАН ШУНАЛЫН ТУЛАМ БАЙЖЭЭ ХЭРЭГ АЛГА ХЭЛЭХ УГ Ч АЛГ ДЭЭР ДОРГУЙ ЛУЙВАРЧИД ЗАЛИЛАНГУУД БОЛЖЭЭ
    2013 оны 10 сарын 08 | Хариулах
  • зочин (103.26.194.23)
    бөх зүрхтэй бүдүүн хошноготой нөхөр үү үгүй юу ? овоо му угар юмаа Ард нь бодвол их том хаалт байсн байх даа Одоо тэр хаалт нь мэдээж үгүй болоод шаварт унасан шарын эзэн болсон байх даа
    2013 оны 10 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 41 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 42 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 57 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 4 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 33 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК