
Замын-Үүдийн чиглэлээр хууль бусаар их хэмжээний тарваганы арьс, бугын эврийг хураан авчээ. Цагдаагийн ажилтнууд тус суманд ажиллаж байсан хятад, монгол иргэдийн чингэлгээс тарваганы 1800 ширхэг арьс, бугын их хэмжээний эвэр илрүүлсэн байна. Дээрх гэмт хэрэгт холбоотой байж болох хятад, монгол иргэдийг одоогоор саатуулан шалгаж эхлээд байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/