
Нийслэлийн онцгой байдлынхан иргэдийн 130 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ. Өнгөрсөн хоногт нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 16, Аврах ажиллагааны 2, химийн бодистой холбоотой 1 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал,
Баянгол дүүргийн 21
дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн
дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1
дүгээр тасгийг гаргахад 3х3, 3х4 метрийн хэмжээтэй 2 амбаар, 6 метр
хашаа шатаж байсныг унтрааж, галд өртөж болзошгүй байсан 60 сая
төгрөгийн өмч хөрөнгийг аварч ажиллажээ. Мөн
Чингэлтэй
дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 2 дугаар гудамжинд байшин шатаж
байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр
ангийн тасгийг гаргахад 10х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн
дээвэр, хажуугийн айлын 2х2 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшлын хамт
шатаж байсныг шуурхай ажиллан унтрааж, гал түймрийн аюулаас 60 сая
төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжаа. Түүнчлэн, Чингэлтэй
дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын гудамжинд гэр шатсан байна. Улмаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1
дүгээр тасгийг гаргахад 5 ханатай гэрийн дотор тал, үүдний амбаарын хамт
шатаж байсныг унтрааж, 10 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн
аюулаас аварчээ.
Д.Ундрах /24tsag.mn/