
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Хөрс худалдааны төвийн дэргэд байрны орц утаатай байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад хогийн сувагт хог шатаж байсныг унтрааж, утаажилтийн бүсээс 16 иргэнийг гаргаж амь биеийг нь авран хамгаалжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 32 дугаар байрны зочид буудлын 3 дугаар давхараас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад тус буудлын 3 дугаар давхарын 308 тоотоос иргэн Ч согтууруулах ундааг хэрэглэсэн үедээ цонхоор үсрэхийг завдаж байсныг аварч хорооны цагдаагийн хэсэгт хүлээлгэн өглөө.
Д.Ундрах /24tsag.mn/