
2012 оны орон нутгийн сонгуулиар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарын хүмүүс МАН-ыг дэмж хэмээн иргэдээр мөнгө тараалгасан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн ч энэ сарын 16-ны 13.30 цаг хүртэл хойшиллоо. Тодруулбал, хуралд шүүгдэгчээр татагдсан Н.Бугасүрэн менежертэйгээ нэг өмгөөлөгчтэй байжээ. Харин шүүх бүрэлдэхүүн тэднийг тус тусдаа өмгөөлөгч авахыг шаардсан. Мөн хохирогч гэх АН-ын Н.Ганболдыг хуралдаанд заавал оролцуулах шаардлагатай хэмээн үзсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)