
Сүүлийн үед барилгын ослоос болж олон хүн алтан амиа алдах боллоо. Хөдөлмөр аюулгүй байдлаа бүрэн хангаж ажлаагүйгээс болж иймэрхүү хэргүүд өдөр алгасахгүй гарах болсоныг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Өчигдөр л гэхэд БЗД-ийн 12-р хороонд ”Батширээт” ХХК-ний баригдаж байгаа барилга дээр Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн 25 настай эрэгтэй А, мөн сумын харьяат иргэн 23 настай эрэгтэй О нар угсардаг төмөр шат зөөж байгаад өндөр хүчдэлийн шугаманд хүрч тогонд цохиулж нас барсан хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)