
Ахуйн шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл, гэмт үйлдэл их гарах болсон. Аав нь охиноо хутгалж, ээж нь хүүхдээ хүйтэн мэсээр гэмтээж байна гэх мэдээлэл гарсаар байгаа. Энэ нь ахуйн хүрээний архидалт, хардалт сэрдэлтээр улбаатай гэдгийг албаныхан хэлж байна. Тухайлбал, өчигдөр БЗД-ийн 17-р хорооны ”Таны зоог кафед 55 настай эмэгтэй А-г төрсөн охин 33 настай эмэгтэй А согтуурсан үедээ зүүн даланд нь хүйтэн мэсээр гэмтээж танхайрсан байна. Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна
Д.Ундрах /24tsag.mn/