
Сүүлийн үед жүжигчид өөрсдөө киноны зохиол бичих моод дэлгэрээд байгаа бололтой. Саяхан нээлтээ хийж үзэгчдээр тасрахгүй байгаа "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны зохиолыг СТА жүжигчин Д.Ганцэцэг бичиж байсан бол энэ удаад "Захиалгат инээд" хамтлагийн жүжигчин Б.Даулетжан тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа "Аягүй тэнэг ээ" хэмээх өвөрмөц нэртэй инээдмийн киноныхоо зохиолыг бичсэн байна. Тэрээр энэ киноныхоо зохиолыг бичээд зогсохгүй гол дүрд СТА Р.Алтансүх, СТА Г.Отгонцэцэг нартай хамтран тоголжээ.
Олон жил орон байрны хулгай хийж түүндээ гаршсан Жамсран / СТА Р.Алтансүх /, Намсрай / Б.Даулетжан / хоёрын тухай өгүүлэх "Tsagaan Tsegmed Studio" -ийн бүтээл "Аягүй тэнэгээ" инээдмийн уран сайхны кино энэ сарын 10-с дэлгэцнээ гарч эхэлнэ. Кино ерөнхий найруулагчаар Ц.Төмөрхуяг, продюсераар З.Төгөлдөр ажиллажээ.