
Өнгөрсөн долоо хоногт нэгэн ноцтой осол гарчээ. Тодруулбал, СХД-ийн Жаран нэгийн гарамын ойролцоо “Синотрак” маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийн чиргүүлийн холбоос эвдэрснээс чиргүүл нь салж, эсрэг урсгалд орсоны улмаас өөдөөс ирж явсан машиныг мөргөсөн байна. Осол гарах үед хоёр иргэн газар дээрээ амиа алдаж, нэг хүн хүнд бэртжээ. Мөн тухайн машинд ачиж явсан найман үхэр үхсэн байна. Энэ хэрэгт Замын цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)