
Үүний өмнө буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 1500 м-т Н.Мөнхбаяр хүрэл медаль хүртээд байсан. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 5000 м, 10000 м-т оролцсон ОУХМ Б.Отгонбаяр IV, V байр эзэлж, дээрх зайдаа үндэсний рекордоо шинэчилсэн байна. Харин өнөөдөр эмэгтэйчүүдийн 400 м-т улсын рекордч Б.Мөнгөнтуул, эрэгтэйчүүдийн 800 м-т Г.Одхүү, А.Ахът нар оролцоно. 400 м, 800 м-ийн шигшээ уралдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагт эхлэх юм.
Зүүн Азийн VI наадамд оролцож буй Монгол улс хөнгөнатлетик, буудлага, таеквондо төрлөөс хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртээд байна. Одоогоор 158 медаль эзэндээ очоод байгаагаас БНХАУ 26 алт, 18 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон /9+7+13/, БНСУ /6+13+14/ улсууд удаалж байна.
Сэтгэгдэл (1)