
Өнгөрсөн хоногт нийслэлийн онцгой байдлын газарт объектын гал түймрийн 10, гал түймрийн зөрчлийн гурав, аврах ажиллагаааны нэг дуудлага ирж Нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баруун Жанжины 23 дугаар гудамжинд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргаж унтраажээ.
Түүнчлэн Налайх
дүүргийн 2 дугаар хороо, 47 дугаар байрны 1 дүгээр орцны хогийн сувагт
хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 28
дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан аж.
Д.Ундрах /24tsag.mn/