
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчин дээд сургуулийн урд цэцэрлэгт гал гарч байна гэсэн дуудлагыг нэрээ хэлээгүй иргэн өгчээ. Улмаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад гэр цэцэрлэгийн хоёр ширхэг таван ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаарын хамт шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан байна. Азаар энэ үеэр хүүхэд байхгүй, хүн бэртээгүй аж.
Д.Ундрах /24tsag.mn/