
Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн голын Хөгшчүүлийн гарманд машин усанд сууж, хүмүүс нь гарч чадахгүй живэх гээд байна туслаач гэсэн дуудлагаар нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс таван алба хаагч нэг автомашинтай гарч хүрэлцэн очиход есөн иргэн машин дээр, дотор амь насаа алдахаар байдалтай байжээ. Ингээд албан хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж амь насыг нь авран хамгаалсан байна. Мөн голын усанд явах боломжгүй болсон Хондо, Ниссан загварын суудлын автомашинуудыг татаж аюулгүй газар гаргаж ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/