Монгол улсын Шадар сайдын 2013 онд баталсан “Олон хүн төвлөрсөн үзвэр, үйлчилгээ, зах, худалдааны байгууллагуудад гүйцэтгэлийн шалгалтын удирдамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсээс шалгалтыг хийжээ.Шалгалтаар "Улаанбаатар Палас" ХХК-ний "Улаанбаатар Палас" үйлчилгээний төв, "Маамуу нааш ир" тоглоомын төв, "Соёмбо Продакшн Энд Травел" ХХК-ний "Соёмбо" кино театр," Улаанбаатар Синема" ХХК-ний "Тэнгис" кино театр зэрэг дөрвөн объектод шалгалт явуулж, 24 зөрчил илрүүлж, газар дээр нь таван зөрчлийг арилгуулж ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)