
СБД-ийн 16-р хорооны “Модлог ургамал цэцэрлэгийн хашаанд 16 настай эмэгтэй Б гэгч нь найзуудын хамт тамхи татаад унтраалгүй орхин 3 га газрын өвс, бургас шатаасныг илрүүлжээ. Хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд тамхи татах явдал буурахгүй байна. Тэгвэл тэдгээр хүүхдүүд тамхийг ямар хор хөнөөл дагуулдагийг ухамсарлахгүй хэн нэгэн найзыгаа дагаж тамхи татдаг гэдгийг сэтгэл зүйчид хэлдэг.
Мөн ЧД-ийн 12-р хороонд 25 настай эрэгтэй Н нь гэртээ согтуурсан үедээ баруун гарынхаа алгыг зүсэж улмаар оёдол тавьж танхайрчээ. Энэ хэргийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна
Д.Ундрах /24tsag.mn/