зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Арева Монгол”-ын арыг хэн хамгаалдаг вэ?

2013-10-09
0
ЖИРГЭХ

areva
“Арева Монгол” компанийн гаргаж авсан 2.7 тонн уран мал, хүнийг хордуулж байна.
areva1
Дорноговь аймгийн Улаанбадрах сум устах аюулд оржээ. Учир нь эл суманд үйл ажиллагаа явуулж буй дэлхийд хар мөртэй хэмээн данслагдсан Францын цуутай “Арева Монгол” гэгч компани уран олборлосноос болж эл нутгийн ихэнх оршин суугч нутгаасаа дайжихад хүрчээ. 
 
Тус компани 2000 тонн  ураны хүдрийг  туршилтын  журмаар  олборлосон тухай мэдээлэл өнгөрсөн онд гарч байсан. Энэ байдлаас болж тус нутагт өрөөсөн нүд нь сохор, босч чаддаггүй ботго, мөн  хоёр толгойтой тугал ч мэндэлж байв.
 
Энэ тухай  нутгийн иргэд нь  оны өмнөөс холбогдох албаны хүмүүст удаа дараа улам­жилж байсан боловч өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ авалгүй байсаар өдий хүрчээ. Тодруулбал “Арева” ком­пани нь 1996 онд манай улсад орж ирсэн хэрнээ  бүтэн 10 жил  ямар ч үйл ажиллагаа явуулахгүйгээр үл барам таг чиг арван жилийн нүүрийг үзжээ.
 
Гэнэт л 2006 оноос эхэлж идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Харин тус компаныхан өөрсдийн сул зогссон арван жилийг тайлбарлахдаа 1998 оноос хойш хайгуулын ажил хийж эхэлсэн гэдэг аж. Гэтэл  тэд  манай улсад хайгуулын 28 тусгай зөвшөөрөл эзэмшдэг тө­дийгүй Дорноговийн Сайн­шандын хотгорт 3568 ам км газрыг хамарсан 12 тал­бай, Сүхбаатар аймгийн Дарьгангад 7448 ам км газар бүхий 16 лицензыг эзэмшиж байгаа юм.
 
Түүнчлэн  “Арева Мон­гол”-ын охин компани болох  “Кожеговь” нь хайгуулын ажлыг гардан хийдэг бол уран олборлох, ашиглах асууд­лыг “Арева Майнс” компани  нь хариуцдаг  аж. Хамгийн гол нь тэд яагаад Дорноговь аймгийн Улаанбадрах сумыг онилсон бэ гэвэл тус сум нь дэлхийд хоёрт орох ураны маш өндөр агууламжтай газар нутаг аж. 
 
Гажигтай төл төрлөө гэхэд нүдээрээ үзсэн мөртлөө үзээгүй юм шиг ярьж байгаа хүмүүст бид яаж итгэх вэ дээ.
areva2
 Тус нутгийн малчин Л.Лхамдорж “Дээрх ком­пантай холбоотой мэдээл­лийг бид холбогдох албаны хүмүүс болон Зас­гийн газарт хангалттай мэ­дээл­лийг хүргүүлсэн. Тэд ч нөхцөл байдлыг газар дээр нь ирээд шалгадаг боловч шууд л гарсан дүгнэлтээ өөрчилж “Арева”-гийн талд гаргадаг. Тухайлбал тэдэнд бид “ийм ийм гажигтай төл төрлөө” гэхэд нүдээрээ үзсэн мөртлөө үзээгүй юм шиг ярьж байгаа хүмүүст бид яаж итгэх вэ дээ.  
 
Яг үнэндээ бол “Арева” компани технологийн олбор­лолт нэрээр 2.7 тонн уран гаргаад авсан шүү дээ. Ямартай ч Засгийн газрын ги­шүүд манай суманд болоод байгаа үйл явдал дээр хоёр хуваагдаад байгаа гэсэн. Тиймээс дахин ажлын хэсэг гаргаж энэ асуудлыг шалгахаар болоод байгаа. Бид ч зарим нэг гишүүдтэй уулзаж тодорхой мэдээллийг өгсөн. Түүнээс цөмийн энер­гийн газраас шалгалтын хүмүүс ирээд ч хэрэггүй байх.
 
Тэд бас л “Арева”-гийн талд дүн шинжилгээг гаргана биз. За даа бусад зүйлийг өмнө нь хангалттай ярьсан дахин давхардуулаад яах вэ. Эцэст нь хэлэхэд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд уранаас болж хордож үхжээ гэвэл Монголын ард түмэн гайхах хэрэггүй шүү гэдгийг хэлмээр байна” гэ­лээ.
Ямартай ч тус нутгийн малчин ардын хэлсэн үг болгон монгол хүний сэт­гэлийг сэрдхийлгэмээр мэ­­­дээ­лэл байсан нь тун харам­салтай.
areva3
Монголыг үе удмаар нь хордуулж буй “Арева”-гийн энэ үйлдлийг чухам ямар учраас манай төр Засаг тогтоон барьж дий­лэхгүй байгаа нь хэн хүний сонирхлыг татмаар бай­гаа юм. Товчхондоо тус компа­нийн хаягдал шав­рын цэ­гээс нь  цацраг ихээр ял­га­раад байж байгаа гэд­гийг шат шатандаа хүлээн зөвшөөрсөн мөртлөө юуны учир тэдний өмнө ийнхүү бөхөлзөхөд хүрэв гэдэг нь бас сонирхролтой дүр зураг.
 
Маш энгийнээр тайлбар­лахад “гүний ус ууж байгаа мал уушгинаасаа авахуулаад хордож, үхэж байхад малтай адилхан ус хэрэглэж байгаа бид  ч эрүүл мэндээрээ хохи­рохыг үгүйсгэхгүй шүү дээ. Нөхцөл байдал ийм байхад хэдий болтол бид­нийг кальцийн дутагдал, ууш­гины хорт хавдартай  гэж худлаа оношлох юм бэ.
 
“Арева” компани ямар их эрх мэдэлтэй байгаа нь тодорхой байгаа биз дээ” гэж өөр нэгэн эх сур­валж хэлэв.  Тодруулбал “Ко­жеговь” компани  ураны хай­гуул хийж, ураны шар нун­таг гаргаж түүний уршгаар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 22 тугал үхэж, төл мал гажигтай гарсан гэх зэрэг гамшиг нүүрлэж эхэлсэн.
 
Холбогдох байгууллагууд нь  газар дээр нь очиж, шинжилгээ хийсэн ч ямар ч хор байхгүй, харин тугалнууд кальцийн дутагдлаас болж үхсэн гэх дүгнэлтийг гаргаад байсан  тул малчид ийнхүү дургуйцэж тэдэнд итгэхээ больсон юм.
areva4
Мал эмнэлгийн үржлийн газар гаргасан дүгнэлтээсээ буцав
 
Харин дээрх үйл явдлын үнэн мөнийг тогтоосон ганц газар нь Мал эмнэлгийн үржлийн газар байв.  Тэд энэ оны гуравдугаар  сарын 11-нд дараах хариуг гаргаж байжээ.  2012 оны 11 сарын 28-наас 2013 оны 1 сарын 31-ны хоо­ронд Дорноговь аймгийн Зүүн­баян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэг­гүйгээр 19 тугал бэл­чээрт үхсэн.
 
Мал­чин Д. Норсүрэнгийн үхэр сүрэг байнга бэлчээрлэн явдаг  бэлчээр, уст цэгүүдээс хөрс,ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг  зөөвчийн овоо, тал хонгорын шар дов зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаарын дээж удаа дараа авч цацрагийн болон хүнд элементийн агуулга тодор­хойлох холбогдох ши­н­­жилгээг цацрагийн лабо­­ратори, Геологийн төв лабораторид хийж дээрх материалууд цацраг болон хүнд металлын бохирдолтой болохыг тогтоов.
 
Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба би­чил шинжилгээний үр дүн­гээр цацрагийн болон хүнд металлын ужиг явц­тай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гар­сан болно” хэмээн  олон нийтэд мэдээллэгддэг “11 11” төвөөрөө дамжуулан мэ­дээлж байсан.
 
Гэтэл тус газрынхан өөрсдийн гаргасан  мэдээллээ хоёр хоногийн дараа  үгүйс­гэж доорх тайлбарыг хийж байсан билээ.  Тухайлбал “Үхсэн болон зориудаар зад­лан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн онош гарсан бөгөөд  одоогоор  эцсийн хариу га­раагүй байгаа болно” хэ­мээн өөр­чилсөн билээ. 
 
Уг нь тус газрынхан анх эл мэдээллийг гаргахдаа “Түгшүүрт мэдээ” хэмээн их л сүржин гарчиг өгч мэдээллийн “ 11 11” төвөөр дамжуулан олон нийтэд хүргэсэн. 
Гэтэл яагаад тэд өөрсдийн гаргасан уг мэдээлэлээ өөр­чилөхөд хүрэв гэдэг нь бас л анхаарал татах асуудлын нэг.  Тэгвэл  тэдний гаргасан мэдээллийг  өөрчлөх гэсэн хүсэлтэй холбогдох албаны хүмүүс ихээхэн нөлөөлсөн гэж зарим албаны хүмүүс нотлон хэлж байгаа юм.
 
Тухайлбал тус компа­нийнхан 400 тонн кон­цент­рацтай хүхрийн хү­чил шахахдаа ямар ч саар­магжилт хийлгүйгээр орхисон байгаа юм. Уг нь хууль дүрмийнхээ дагуу бол эл хүхрийн хүчлийг соруулж авах ёстой байдаг гэнэ. Тус компанийнхан тур­шилт хийхдээ ямар нэ­гэн саарамагжуулалт хий­дэггүйгээс  болж  иймэрхүү нөхцөл байдал үүсээд байгаа юм байна.
 
Мөн бидний олж авсан мэдээлэлээр тэд одоогоор зөвхөн  тус аймгийн нутагт л туршилтаар шар нунтаг олборлосон  байдаг юм билээ. Тиймээс тэд хайгуул хийхийн тулд өчнөөн олон сая төгрөг зарсан учраас эргэлт буцалтгүйгээр  олбор­лолт хийхийн төлөө үхэн ха­тан зүтгэхээс өөр аргагүй байдалд орно.
 
Эрдэмтэд хүчилд уусган баяжуулах арга нь дэлхийд хамгийн хортой аргад тооцогддог гэдгийг нотлосон
 
Хамгийн гол нь тэдний хэрэглэж байгаа хүчилд уусган баяжуулах арга нь дэлхийд хамгийн хортой аргад тооцогддог гэдгийг “Цөмийн аюулгүй Монгол Улс” үндэсний хөдөлгөөний тэргүүн Л.Сэлэнгэ  гуай хэлж байсан юм.  Л.Сэлэнгийн хэлсэн үгийг  Шинжлэх ухааны академийн эрдэмтэд ч санал нэг бай­гаагаа илэрхийлж байсан   юм.
Тэгэхээр хүхрийн хүчил маш ихээр аюул дагуулдаг гэдгийг химичид удаа дараа нотолж байхад яагаад тус компанийнхан өөрсдийн буруутай үйлдлээ нуун далдаж өдий хүрэв гэдэг нь хачирхалтай.
 
“Арева Монгол”-ын ар талд хэн байгаа вэ
 
Гэтэл манай улсын эрх мэдэлтнүүд энэ талаар  мэдэж байгаа хэрнээ мэдээгүй дүр үзүүлэн дэлхийд хамгийн хортой, зарим улс орнуудад эрс хориглосон хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахаж, шар нунтаг уран олборлох аргыг дэмжээд байгаа нь ямар учир шалт­гаантай юм бол  гэж малчид хүртэл асууж байгаа нь өөрийн эрхгүй монгол хүн бүрийн сэтгэлийг айдаст ав­туулж  хэрэг билээ.
 
Ямартай ч УИХ-аас гарсан ажлын хэсгийнхэн энэ бүх үйл явдлын учрыг тайлахаар өнөөдөр (өчигдөр) өглөө Улаанбаатараас тус аймгийн зүг мордсон.
Товчхондоо ажлын хэс­гийнхэн уран олбор­лосноос болж мал үхсэн үү гэдгийг тогтоох байх гэж нутгийн иргэд чих тавин хүлээж байна.
Хаа хаанаа хуйвалдаж “Арева”-гийн талд үйлчлээд байгааг нь холбогдох  албаны хүмүүс анхааралдаа авах биз дээ. Товчхондоо “Арева Мон­гол”-ын арыг хэн гэгч нь хамгаалдаг юм бол.
 
Үргэлжлэл бий ...
 
Р.Саруул
 
Эх сурвалж:
(1)(6)(1)(2)
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (122.201.24.98)
    Монголчуудаа ураны уурхайг хаах хэрэгтэй. Олон жил тэмцлээ үр дүнгүй. Африкийн орнуудад устгаж байж л иймэрхүү уурхайгаас салдаг. Газраар нэвчсэн хор цөл болгоно. Цөлд хэн амьдрах вэ Монголчуудаа.
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.24.98)
    Монголчуудаа ураны уурхайг шатаах хэрэгтэй. Олон жил тэмцлээ үр дүнгүй. Африкийн орнуудад устгаж байж л иймэрхүү уурхайгаас салдаг. Газраар нэвчсэн хор цөл болгоно. Цөлд хэн амьдрах вэ Монголчуудаа.
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.34.92)
    хөөж гаргах хэрэгтэй.
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • ardt (202.72.245.70)
    УРАНААС БОЛЖ БАЙГААГ НЬ ХАРСААР БАЙЖ МАНАЙ ДАРГА НАР АРЕВАГ ХАМГААЛАХАА БОЛИМООР ЮМ АА . МӨНГӨ БҮГДИЙГ СӨГДҮҮЛЭХ ЮМ ДАА .УДАХГҮЙ ХҮМҮҮС НЬ ХОРДООД ЭХЛЭХЭЭР ЭНЭ АВИЛГАЛЧИД ОЙЛГОХ БОЛУУ
    2013 оны 10 сарын 09 | Хариулах
  • Tulgaa (103.23.51.4)
    uranaa gargaad zarah heregteyshtee. gants nuurs zes bish, asar ih valutiin ursgal manaid orno. bas atomiin tsahilgaan stants ter hun am suurshil bagatay goviin tsul esvel bayanhongoriin chuluun tsuld barih l heregtey shuudee.
    2013 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.20.200)
    tuuhii uran horguishtee shantaachidaa
    2013 оны 10 сарын 09 | Хариулах
  • Ajaa taij (49.0.139.3)
    Puux uranii texnilogi yarsan yasan mundag tsumiin pizikch malchid ve. Delxiich Mongol uxaantanuudaar chixee deldiilgesen shig 21 r zuuniig tuulj yavna. Gaixamshig gai gamshig.
    2013 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.90.252)
    hiij gargah heregtei shtei
    2013 оны 10 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    23 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    35 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    50 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    58 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 26 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 5 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 18 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК