Өнөөдөр Улсын дээд шүүхийн Хяналтын шатны хуралдаанаар МАН-ын Мэдээллийн технологийн
хэлтсийн дарга Б.Цогтгэрэлд холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ. Дээд шүүхээс түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгосон ялыг өөрчилж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75
дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /14 сая орчим/
торгохоор шийдвэрлэжээ.Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутган сэжигтнээр татсан. Б.Цогтгэрэлийг өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд саатуулан шалгаж байгаад Эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд түүнийг батлан даалтад гаргасан юм.
Өнөөдрийн хурлын талаар Б.Цогтгэрэл “Миний өмгөөлүүлэх эрхийг үл хүндэтгэсэн. Өмгөөлөгчгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, шүүх хуралдаанд миний үгийг хэлүүлээгүй. Би Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон байгуллагуудад гомдол гаргана" гэв.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (1)