
Бурханы шашны Занабазар хийдийн гэвш лам Г.Дамчаабазар ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, тус хийдийн үйл ажиллагааны зорилго нь АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын дунд уламжлалт шашин шүтлэг, ёслол заншлаа хадгалан хамгаалах, хүүхэд багачууддаа өвлүүлэхэд оршиж байгааг тэмдэглээд, хийдийг байгуулахад хандив өргөж, засал чимэглэлийн ажилд идэвхтэй оролцсон зарим хүнийг дурсгалын зүйлээр урамшуулав.
Энэ үеэр монгол бүжиг, уран нугаралтын үзүүлбэр, морин хуур, уртын дууны урлагийн тоглолт энд хуран цугласан олонд толилуулсан нь монгол эх орноо сурталчилсан арга хэмжээ боллоо. Ийнхүү алс холын Америкийн баруун эрэгт Монголын уламжлалт Бурханы шашны төдийгүй монгол соёл уламжлалын нэгэн гал голомт бадарлаа.
Сэтгэгдэл (1)