СБД-ийн 16-р хорооны “Модлог ургамал" цэцэрлэгийн хашаанд 16 настай эмэгтэй Б гэгч нь найзуудын хамт тамхи татаад унтраалгүй орхин 3 га газрын өвс, бургас шатаасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар холбогдох албаны хүнээс тодрууллаа.-16 настай хүүхэд тамхи татаж байгаад иргэнд хохирол учруулжээ. Тэгэхээр энэ хэрэгт ямар хариуцлага тооцох вэ?
-Эхлээд Тамхины хуулиар хариуцлага тооцно. Мөн тухайн хохирлын хэмжээг нөхөн төлүүлнэ.
-16 настай гэхээр хариуцлага хүлээх нас нь мөн үү?
-Хүүхэд хариуцлага хүлээхгүй. Тиймээс хуулийн нас нь мөн үү үгүй гэдэг хугацааг нь харна. Ингээд энэ хүүхдийн асран хамгаалагч болох эцэг, эхэд нь хариуцлага тооцно.
-Хэргийн хаана шалгаж байгаа вэ?
Хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)