
“Кимжөнирхва” нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж буй үзэсгэлэнд солонгосоос авчирсан үрээр монголын хөрсөнд ургуулсан 200 гаруй амьд цэцэг дэлгэгдэнэ. Тухайлбал үзэсгэлэнгээс дэлхийн цэцгийн нийгэмлэгийн "Цэцгийн хаан" шагналт Кимжөнирхва цэцгийг харж болох юм.
Цаашид энэ арга хэмжээг үзэсгэлэн худалдаа болгон жил бүр зохион байгуулж олсон орлогоороо өнчин хүүхдүүдэд хандивлах зорилготой юм байна.