Өнгөрсөн хоногт нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн хоёр, зөрчлийн дөрөв, үерийн усны нэг дуудлага ирж нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Их хэмжээний хог шатсан дуудлага буурахгүй байгаа нийслэлийн онцгой байдлаас анхааруулж байна. Тухайлбал, өчигдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 29 дүгээр байрны хажууд хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад хогийн цэгт овоолсон их хэмжээний хог
шатаж байсныг унтраасан байна. Хогийн суваг, гудамжинд ил задгай, замбараагүй
асгасан их хэмжээний хог шатах дуудлага буурахгүй байна. Иймд иргэд
орчин тойрныхоо хогийг ачиж зайлуулах талаар холбогдох байгууллага албан
тушаалтанд хандаж, галын аюулгүй байдлыг хангах талаар хяналт тавьж
байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)