Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 4 ханатай гэр, эд хогшил хамт шатаж байсныг унтраасан байна. Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын 86 дугаар сургуулийн ард талд их хэмжээний ус тогтсон байсныг Аврах гал унтраах 26 дугаар ангийн бүрэлдхүүн үерийн ус зайлуулах сувгийг онгойлгож, усыг зайлуулах арга хэмжээ авч ажиллажээ. Хоногийн хугацаанд Аврах гал унтраах анги унтраасан хоёр, гал түймрийн зөрчлийн дөрвөн дуудлага ирснээс гэр шатсан нэг, хог шатсан нэг, байшин шатсан нэг, бусад хоёр дуудлагатай байлаа. Дүүргээр авч үзвэл Сүхбаатар дүүрэгт гурав, Сонгинохайрхан дүүрэгт хоёр, Хан-Уул дүүрэгт нэг дуудлага тус тус иржээ.Д.Ундрах /24tsag.mn/



















































