"Эра” төвийн багш Д.Солонго Зайсангийн ойролцоо Дамбын Хишгээгийн хүүд зодуулж, хүнд бэртсэн билээ. Түүний нүүрний зөөлөн эдүүд бяцарч, эрүү нь хугарсан мөн биеийн бусад хэсгүүд гэмтсэн учраас "Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Д.Солонго Х.Энхжинд хандан “Аавынхаа нөмөр нөөлөгт юу ч хийж чадахгүй” гэж хэлснийхээ хариуд зодуулсан гэж эх сурвалжууд хэлж байгаа.
Тэгвэл тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байна. Энэ хэргийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлжээ.






















































Сэтгэгдэл (7)