
Шведийн Готенбург хотноо ой тогтоолын олон улсын нээлттэй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Т.Мягмарсүрэн дэлхийн дээд амжилтыг эвджээ. Тэрээр дуут ципр цээжлэх төрөлд 337 цифрийг дарааллаар нь алдаагүй санаж тэргүүн байрыг хүртээд зогсохгүй дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна.
Түүнчлэн энэ тэмцээнд оролцсон Б.Ганбаяр хоёртын тоолол цээжлэх төрөлд таван минутын хугацаанд 630 тоо алдалгүй тогтоож гуравдугаар байрт шалгарчээ.
Сэтгэгдэл (2)