ХУД-ийн 14-р хорооны "Өлзийт" хороололд амьдардаг иргэн Ю-гийн гэрээс зургаан цэнгийн алтан бөгж, дөрвөн цэнгийн алтан ээмэг, дөрвөн цэнгийн монетон бөгж, бэлэн биет 200.000 төгрөгтэй жижиг сейф алдагдсан байна. Хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм. Энэ мэт гэрээсээ, машинаасаа, албан байгууллагаасаа эд зүйлээ алдах тохиолдол их гарч байгаа учир гэрийн цоож, хаалгаа сайжруулж, харуул хамгаалалтаа сайжруулахыг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































