Эдийн засаг, хөгжлийн дэд сайд О.Чулуунбатад холбогдох хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй нам жим болсон. Харин эх сурвалжийн хэлснээр АТГ-аас Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлээд удаж байгаа аж.Харин прокурор дээр ирсэн ч уг хэргийг түдгэлзүүлсэн хэвээрээ байгаа гэнэ. Учир нь, түүний хамсаатан болох Жорж Чайлмерс Монголын хилээр гарч оргон зайлснаас хойш энэхүү хэргийг шийдвэрлэж болохгүй гацаанд оржээ. О.Чулуунбат нь Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, тус банкны Валютын газрын захирал Ч.Одонтуяатай нийлж 11 тэрбум, дээрх орос иргэнтэй хамтарч 35 тэрбум төгрөг завшсан гэгддэг.
Тэр орос нөхрийг олж байж хэргийг шүүх рүү шил¬жүүлэх боломжтой хэмээн үзжээ. О.Чулуунбатыг Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдыг завшиж, их хэмжээний хөрөнгө үрэгдүүлсэн, 264.2-т зааснаар төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр буруутгасан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































