
Монголын урдаа барьдаг цөөн хэдэн гитарчдын нэг Д.Өлзий-Орших буюу Өөжгий ирэх сарын 1,2-нд өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэгвэл тоглолтын бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон ба анөөдөр тоглолтынхоо рекламны зураг авалтыг хийхээр зэхэж байгаа аж. Тэрбээр рекламандаа гоё гэсэн дуунуудаасаа нэг нэг мөр оруулаад хийе гэж бодсон боловч ТВ реклам 30 секундад багтах ёстой байдаг учир долоон дууг л багтааж чаджээ. Ямартаа ч түүний тоглолтыг тэсэн ядан хүлээж буй олон хүн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)