ОБЕГ-ын ахлах мэргэжилтэн Д.Тогоонямыг АТГ-аас саатуулан хорьсон тухай бид мэдээлж байсан. Тэгвэл АТГ-аас ОБЕГ-ын дарга асан хурандаа Ц.Амгаланбаяр нарын зарим албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй асуудлаар шалгаж эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Тэгвэл энэ талаар АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбатаас тодруулахад, "Тийм зүйл байхгүй" гэв. Ямартаа ч Ц.Амгаланбаяр нь хотын “А” зэрэглэлийн бүс буюу Нэгдүгээр төрөх эмнэлэгийн зүүн талд “TG” төвийн барилгыг хувьдаа барьж бусдад түрээслэсэн, Зайсангийн аманд 10 орчим өрөөтэй тансаг харшид амьдардаг нэгэн аж. Хэдэн жилийн өмнө "ОБЕГ-ын тангараг өргөсөн төрийн албан хаагчид бид Ц.Амгаланбаярын хууль зөрчиж байгаа талаар бүтэн жил эрхэм дээдсүүдэд хандаад залхчихаад байгаа. Засгийн газар хууль зөрчиж худлаа ярьж явдаг ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаярыг манай албанаас зайлуулж өгвөл бидний санаа амарна" гэсээр ОБЕГ-ын хэсэг ажилтан ажиллагсад хэвлэлийнхэнд хандаж байсан удаатай билээ.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)