
“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулаад хоёр сар гаруй хоног болж байгаа юм. Тэгвэл уг хуулийн хугацаа ирэх долоо хоногт дуусч байгаа бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг ирэх долоо хоногт шийдвэрлэхээр болжээ. Түүнийг эрүүгийн хуулийн 233.2-т зааснаар хуурамч бичиг баримт үйлдэн,
бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)