
Чингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэйг 75 удаа хутгалж хөнөөсөн хэрэг өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө гарсан. Уг хэргийг түүний найз Ц.Туяа гэгч эмэгтэй үйлдсэн бөгөөд одоо тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд хоригдож байгаа юм. Түүнийг өнөөдөр 10.00 цагаас Баянгол дүүргийн шүүхэд шүүнэ. Хуралд Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн нар оролцохоор болжээ. Түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 2-нд болох байсан ч шүүгдэгч Ц.Туяагийн өмгөөлөгч П.Одонтунгалаг өвчтэй гэх шалтгаанаар ийнхүү хойшлуулаад байсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/