
Өнгөрсөн хоногт Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн дөрөю, Аврах ажиллагааны хоёр дуудлага дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиудын бүрэлдэхүүн гаргаж шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 33 дугаар байрны 8 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргаж унтраажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5-н шарын 10 дугаар байрны 3 дугаар орц утаатай байна гэсэн дуудлагыг 16:02 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад хогийн сувагт хог шатаж байсныг унтрааж аюулгүй болгосон. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 19 дүгээр байрны 5 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг утсаар 16:42 цагт өгснөөр Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргаж унтраажээ. Улмаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:07 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 5х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 00:05 цаг ажиллан, 0.3 тонн ус, зарцуулан унтраасан.Жижүүрийн бүрэлдэхүүн ажиллав.
Д.Ундрах /24tsag.mn/