
2013 оны дэлхийн мисс Меган Янг сүүлийн үед эрчүүдийн анхаарлын төвд байна. Түүний тухай одоо ч дэлхийн хэвлэлүүд бичсээр байгаа юм. Урьдны миссүүдийн хэн ч Меган Янг шиг ингэж дуулиан ярьж байгаагүй. Хамгийн сүүлд л гэхэд түүнийг Оросын тэрбумтан найз бүсгүйгээ болгохоор гуйсан тухай мэдээлэл байна. “Вести”-д бичсэнээр бол Оросын тэрбумтан Доронин дэлхийн мисст найз болох гэнэтийн санал тавьжээ. Түүний саналд мисс бүсгүй ямар хариу өгсөн нь тодорхойгүй байгаа ч зорьсондоо хүрнэ гэж тэрбумтан мэдэгдсэн байна.
Оросын тэрбумтан Доронин өмнө нь топ модель Наоми Кемпбеллтэй хамтран амьдарч байсан бөгөөд “мисс” бүсгүйчүүдийг өөрийн болгодогоороо олны танил болжээ. Энэ мэтээр Меган Янгийг оройн зоогонд урьсан урилга түүнийг дарж байгаа юм байна. Мөн Доронин шиг “найз” болооч гэж хүчээр тулгалт хийж байгаа хүмүүс ч цөөнгүй байгаа бололтой.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (7)